Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ

0


Өнгөрсөн долоо хоногт Москва мужид болсон халдлагын ард хэд хэдэн улс байсан гэж Оросын албаны хүмүүс мэдэгдсэнийг АНУ-ын эрх баригчид дахин няцаажээ. "Эдгээр мэдэгдэл худал гэдэг нь илэрхий. Оросын Засгийн газар эдгээр мэдэгдлийг огт худал гэдгийг мэдэж байгаа гэж бодож байна" гэж Төрийн департаментын төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн байна. "Энэ халдлагын ард Украин байгаагүй, Их Британи ч, АНУ ч байгаагүй" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 

Орос иргэд амиа алдахаас сэргийлэхийг хүсэж байсан учраас АНУ ийм халдлага гарч болзошгүй талаар Оросын талд урьдчилан анхааруулж байсныг Миллер сануулсан байна. "Тиймээс Кремлийн олон албан тушаалтны мэдэгдлүүд бол хариуцлагагүй, эрээ цээргүй үйлдэл бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний баг Украины эсрэг дайнаа зөвтгөхийн тулд үндэсний эмгэнэлт явдлыг далимдуулан ашиглаж байгаагийн бас нэгэн жишээ гэж хэлэх байна" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn