Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ

671


МАН мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. 
Төвлөрлийг сааруулах нэгдсэн тогтолцоо:
  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ.
  • Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
  • Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
  • Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ.
  • Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  • Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно.
  • Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно.
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ.
  • Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.
  • Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ.
МАН-ын сонгуулийн штаб
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn