Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо

243
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
Гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан хэзээ ч, хаана ч төлбөр тооцоогоо хялбар хүлээн авах боломжийг бүрдүүлсэн цахим ПОС буюу DIGI POS аппликэйшнийг ХААН Банк өнөөдрөөс үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.   
Энгийн уламжлалт ПОС төхөөрөмжийн хувьд тогтмол зайг нь цэнэглэх, цаасыг нь дуусахаас өмнө солих, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд банкны салбарт аваачиж засуулах гэхчилэн ашиглалтын явцад багагүй арчилгаа шаарддаг билээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны DigiPOS аппликэйшнийг гар утсандаа татан авч суулгаснаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр, гүйлгээний шимтгэл хамгийн бага буюу 0.8% -иар төлбөр, тооцоогоо хялбар хүлээн авах боломжтой.
Та хэрэв андройд үйлдлийн систем бүхий гар утастай бол Playstore-оосоо DigiPOS аппликэйшнийг татан авах боломжтой бөгөөд онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай. Бид шат дараатай хөгжүүлэлтүүдийг хийж буй бөгөөд дараагийн ээлжинд iPhone гар утастай харилцагчдадаа DigiPOS аппликэйшн татан авч ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
DIGI POS-ыг хэрхэн захиалах вэ?
  • ХААН Банкны вэбсайт руу ЭНД дарж нэвтэрнэ.
  • ИРГЭН эсвэл БАЙГУУЛЛАГА гэсэн сонголтын аль тохирохыг сонгож мэдээллээ бүрэн бөглөнө.
  • Хүсэлт илгээх товчийг дарна.
DIGI POS-ын давуу тал :
  • Бүх төрлийн карт уншина
  • Үйлчилгээний хураамж 0 төгрөг
  • Сарын гүйлгээний доод лимитгүй
  • Гүйлгээний шимтгэл 0.8% буюу хамгийн бага
  • Pass аппликэйшнээр гүйлгээ хийх боломжтой
  • 6 сар ашиглаад ПОС барьцаалсан зээл авах боломжтой
  • Гүйлгээний мэдээллээ хүссэн он, сараар тохируулан харах
  • И-баримтаа QR шууд уншуулах
  • Цаас хэрэглэхгүй эко сонголт
Техникийн үзүүлэлт:
  • Бүх төрлийн EMV чиптэй, болон контактлесс буюу NFC карт уншина.
  • Хүргэлтийн хугацаа 0 мин /Play store-оос шууд татна/
  • Аппликэйшний хэмжээ бага 13mb
  • Data болон WIFI шууд холбогдох боломжтой
  • Төхөөрөмжийн зардал байхгүй
Эрхэм харилцагч та тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан, цаасгүй эко хэрэглээг сонгохыг хүсвэл DigiPOS-ын хэрэглэгч болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн бизнесээ хялбарчлаарай.
Таны бизнест тус болох DIGI POS -ыг ашиглахыг хүсвэл ЭНД дарж хүсэлтээ өгнө үү.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn