Дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2024.01.15-наас 19-нд/ 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна. Зөрчлийн шинжтэй 59,298 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59,105 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, иргэн “Н” нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.