Шүүхийн ажилтны талаар зохисгүй үг хэлсэн Д.Трампыг торгожээ
Өчигдөр болсон шүүх хурлын завсарлагааны үеэр Дональд Трамп сэтгүүлчдэд хандан“ энэ шүүгч бол бусдыг алагчилдаг хүн юм, түүний хажууд мөн л алагчилдаг хүн сууж байна. Магадгүй тэрбээр өөрийнхөө бодож байгаагаас ч илүү алагч үзэлтэй байх" гэж хэлжээ. Энэ үг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга руу чиглэсэн гэж шүүгч Артур Энгорон дүгнэсэн байна. Ингээд шүүхийн ажилтнуудын талаар гутаан доромжилсон үг хэлэхийг хориглосон нууц задруулахгүй байх үүргээ Д.Трамп бүдүүлгээр зөрчсөн гэж шүүгч үзээд ерөнхийлөгч асанд 10 мянган долларын торгууль ногдуулжээ.
Харин дээрх үг бол Д.Трампын эсрэг мэдүүлэг өгсөн түүний өмгөөлөгч асан Майкл Коэнд хандан хэлсэн үг гэжД.Трампын өмгөөлөгчдийн баг тайлбарласан байна. Гэвч А.Энгорон уг тайлбарт итгээгүй бөгөөд торгуулийг хэвээр үлдээсэн байна. "Цаашид ийм үйлдэл дахин бүү хийгээрэй, эс бөгөөс байдал улам дордоно шүү" гэж шүүгч анхааруулжээ. Д.Трамп нууц задруулахгүй байхүүргээ хоёр дахь удаагаа зөрчиж байна. Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн кампанит ажлынхаа цахим хуудаснаас шүүхийн ажилтныг доромжилсон постыг устгаагүй Д.Трампыг 5 мянган доллараар торгожээ.