Сангуудыг сайд нараас салгана

248


Сангуудын зарцуулалт ээлж дараалан ил болж байна. “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал холбогдох мэдээллүүдийг нийтэд зарлаж буй юм.
Зарцуулалт нь зарлагдсан сангуудаас хууль журмын хүрээнд, зорилтот үүргээ гүйцэтгэсэн ганц ч сан алга. Харин ч мэдээлэл нь ил болсон сан нэмэгдэх тусам олон нийтийн бухимдал ихсэж байна.
Дахиад хэд хэдэн сангийн мэдээлэл ил болно. Өөрөөр хэлбэл, “шинэ” сангуудын мэдээлэл задрах ээлжээ хүлээж буй аж. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар сангуудын асуудлыг ярьсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Ингэхдээ мэдээлэл нь ил болсон сангуудын зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн байна. Бас Улсын ерөнхий прокурорт сангуудын хохирлыг нэхэмжлэх хүсэлтийг илгээхээр болжээ. Энэ талаар тэрбээр “...Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүдийг шилэн болгоно” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.
Түүнчлэн дээрх хуралдааны үеэр сангуудыг сайд нараас салгаж, нэг “толгой”-той болгож өөрчлөх талаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, сайд нар гарын үсэг зураад зарцуулдаг байсан бол дор хаяж Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм уу, хамтын шийдвэр гардаг тогтолцоо руу орох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn