Б.Жавхлан: "Гэрэгэ" бондын 368.7 сая долларыг тавдугаар сарын 1-ний дотор төлөхөд бэлэн боллоо

234


Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ирэх тавдугаар сарын 1-нд төлж дуусах ёстой "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларыг төлөхөөр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг Засгийн газарт танилцууллаа. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд бий болж чадлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум 650 сая ам.долларын өрийг барагдууллаа. Одоо ирэх есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая ам.долларын төлөлтийг хийхээр ажиллаж байна. Есдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг цуглуулах замаар "Евро" бондын өрийг төлнө. Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөс өөр үггүй тул энэ оны төсөвт Засгийн газрын баталгааг нөөцөлсөн. Гэхдээ аль болох энэ баталгаа руугаа орохгүйг хичээнэ.
Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн хуралд оролцсон. Энэ үеэр нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орсон тухай мэдээлэл өгсөн. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний хүрээнд хөтөлбөрт ороогүй" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn