ГОВЬ-АЛТАЙ: “Туульсын хаан Жангар” эрдэм шинжилгээний бага хурал болно

364


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Туульсын хаан Жангар” тууль хайлах үйл ажиллагаа энэ сарын 12-нд Алтай хотноо болно. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Насан: “Жангар туулийг хэрхэн судалсан, сүүлийн үеийн эрдэмтэд энэхүү туулийг хэрхэн судалж байгаа, тэдгээр эрдэмтдийн бүтээл туурвилыг олон нийтэд танилцуулах, хойч үедээ Жангар туулийн ач холбогдлыг ойлгуулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна” гэлээ.
Бага хуралд сүүлийн үед Жангар тууль судлалаар мэргэшиж байгаа эрдэмтэн судлаачид болон төрийн батламжит туульчид оролцохоороо онцлогтой аж. Тодруулбал, Монгол Улсын Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржав, Төрийн батламжит туульч Д.Баатархүү, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Баясгалан,  МУБИС-ийн багш, Хэл бичгийн ухааны доктор О.Отгонбаатар нар Жангар туультай холбоотой мэдээлэл бүхий илтгэл тавих ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn