ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарна

378


Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар цас орж, цасаар шуурахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас урьдчилан мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүсэхийг анхаарууллаа. 
Харин хугацааны эхэнд Алтайн уулархаг нутаг, говь хоолойгоор шөнөдөө -24 -29градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8-13 градус, өдөртөө -1 +4 градус, бусад нутгаар шөнөдөө -16 -21 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна. 11-нд нутгийн зарим газраар, 12-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Алтайн уулархаг нутаг, говь хоолойгоор шөнөдөө -31 -36 градус, өдөртөө -23 -28 градус, хүрэх тухай холбогдох албанаас анхааруулан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn