Хязаалан үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 1.9сая төгрөгийн үнэтэй байна

395

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт малын зах зээлийн дундаж үнийг танилцууллаа. 
2022 оны арваннэгдүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
  • Атны үнэ 1.4 сая төгрөг болж, 50.5 мянган төгрөгөөр өссөн бол
  • Соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11.4 мянган төгрөгөөр,
  • Хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 3.3 мянган төгрөгөөр,
  • Эр хонины үнэ 189.9 мянган төгрөг болж, 17.2 мянган төгрөгөөр,
  • Эр ямааны үнэ 134.4 мянган төгрөг болж, 13.8 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.
Сонирхуулахад, хязаалан гунан үхрийн үнэ 2022 оны арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 1.9сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 850 мянган төгрөг байна. Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2022 оны арваннэгдүгээр сард 7.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 0.9 мянган төгрөгөөр өссөн бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 87.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.3 мянган төгрөгөөр буурчээ.
Цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 2022 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 105.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 77.0 мянган төгрөг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn