ГОВЬ-АЛТАЙ: "Хантайшир уулын аймаг-100" түүхийн эмхэтгэл хэвлүүлнэ

350


“Засагт хан судлал”-ыг хөгжүүлэх, түүхэн баримтыг судалгааны эргэлтэд оруулах, "Хантайшир уулын аймаг-100" түүхийн эмхэтгэл хэвлүүлэх зорилгоор Хантайшир-100 эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлаар Хантайшир уулын аймгийн түүхэн замнал, хөгжил дэвшил, түүх соёлыг судалж, тус сэдвээр бүтээл туурвил гаргасан эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцсэн аж.
Тус хуралд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор З.Лонжид, Нийгмийн ухааны дэд профeссор, түүхийн ухааны доктор Г.Пүрэвдорж, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профeссор Л.Тэрбиш, Түүхийн ухааны дэд профeссор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар, Үндэсний төв архивын лавлагааны төвийн эрхлэгч С.Шижирбаатар, түүхийн ухааны доктор Д.Баярсайхан, түүхийн ухааны доктор Б.Мягмаржав, түүхийн ухааны доктор Н.Баярцэцэг, түүхийн ухааны доктор Да.Эрдэнэбат, түүхийн ухааны доктор С.Энхжин, түүхийн ухааны докторант Н.Наранжаргал нар оролцож илтгэл тавьсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэлэхдээ: 

-“Аливаа улс үндэстэн түүхээсээ суралцаж, сайныг нь авч, саарыг нь нь гээж цаашдынхаа хөгжил дэвшлийг тодорхойлдог. Засагт Хан аймаг цаашлаад Хантайшир уулын аймаг ямар хэмжээнд судлагдсан, үүний үргэлжлэл нь Алтайчууд мөн үү, биш үү гэдгийг бүгдээрээ хэлэлцэж нэгэн ойлголттой болох хэрэгтэй байх. Өнөөдөр Монголын урдаа барьдаг, түүхийг судалдаг, бичдэг эрдэмтдийг урьсан. Энэ түүхчид хойшид бидний баримтлах бодлого, түүхчид ямар бодолтой байгаа зэргээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ. Тиймээс та бүхэн хэлэлцүүлэг, илтгэлээ сайн сонсож, идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Өнөөдөр бид түүхээрээ омогшиж, бахархахаас гадна түүхээсээ сургамж авах цаг үед ирсэн байна” гэдгийг онцолсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn