ХААН Банк залууст зориулсан К картыг зах зээлд нэвтрүүллээ

389

Шимтгэл хураамжгүй, хөнгөлөлт урамшууллаар дүүрэн-
Шинэ үеийн залуу та банкны үйлчилгээг шимтгэлгүй авахын зэрэгцээ өдөр тутамдаа үйлчлүүлж дассан худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас 20-50 хүртэлх хувийн хөнгөлөлт урамшуулал авч, түүгээр зогсохгүй буцаан олголт авахыг хүсэж байна уу.
Тэгвэл ХААН Банк шинэ үеийнхний төлөөлөл 18-22 насны оюутан залууст зориулан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн цоо шинэ бүтээгдэхүүн болох К картыг өнөөдрөөс зах зээлд нэвтрүүллээ. Уг картын эзэмшигч болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэлтэй, буцаан олголттой маш олон лояалти урамшууллууд таныг хүлээж байна.
Түүнчлэн уг картыг захиалсан эхний 300 залууст Монгол- Японы төвөөр жилийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх гишүүнчлэлийн эрх, эхний 3000 харилцагчид ONDO брэндээс нэг удаагийн худалдан авалт хийхдээ 80 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй купон бэлэглэх юм. Үүгээр ч зогсохгүй худалдаа үйлчилгээний дараах 20 байгууллагаар эхний 1 сарын хугацаанд үйлчлүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 20,000 – 200,000 хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтой. Зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг буцаагаад л аваад байна гэсэн үг шүү дээ. Энэ чинь л бодит хөнгөлөлт биш гэж үү. Урамшуулал  2022 оны 12-р сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид ч олон газрууд нэмэгдэх болохоор залуус та бүхэн картаа эртхэн захиалаарай.
Картын жилийн хураамж ердөө 5000 төгрөг бөгөөд үүний 5 хувь нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах юм.
К картын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж танилцана уу.
ДУРТАЙ БҮХНИЙ ЧИНЬ ТҮЛХҮҮР- К КАРТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govisumber.nutag.mn