Нутгийн мэдээ - Говьсүмбэр аймаг
Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд-штабын сургууль эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Говьсүмбэр аймагт Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль аймаг, сумдын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
Команд штабын сургуулийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, сумдын удирдлагын бэлэн байдлыг үнэлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргалт, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг онцлогтой юм.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймаг сумдын 80 гаруй удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын төлөөлөл оролцсон юм.
Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон технологийн гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд команд-штабын сургууль, дадлагын ач холбогдол өндөр байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 240 удаагийн дуудлага бүртгэгдэж, 37 иргэн амь насаа алдаж, 1116 хүн гэмтэж бэртэн, өвчилж, 878 толгой мал хорогдон, 3.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Бүртгэгдсэн тохиолдлын 50.4 хувийг обьектын гал түймэр, 15.8 хувийг цас, шаварт суусан дуудлага, 7.9 хувийг зам тээврийн осол, 7.5 хувийг төөрсөн, сураггүй болсон тохиолдол эзэлж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд жилд дунджаар 48 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгддэг бөгөөд хүн амын тоонд харьцуулахад 100.000 хүн амд жилд дунджаар 266 дуудлага ногдож байгаа нь улсын хэмжээнд аюулт үзэгдлийн тохиолдлоор эхний 5 аймгийн нэгт багтаж байна” хэмээн онцоллоо.
Харин аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ “Дорноговь, Дундговь зэрэг хөрш зэргэлдээ аймгуудаас отор нүүдлээр ирэх малчдын хөдөлгөөн их байдаг нь шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрээр өдөрт дунджаар 1000 гаруй ачаа тээврийн автомашин зорчдог нь замын ачааллыг нэмэгдүүлж, зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймд болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах нь чухал байна” гэж хэлсэн үгэндээ танилцуулсан юм.
Тус команд штабын сургууль нь удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, штабын дадлага, сорил гэсэн 3 үе шаттайгаар 3 өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад чиглэгдэж байна.
“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт Говьсүмбэр аймгаас эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын аймаг, орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах,  Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т "Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу  “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын сургагч багш бэлтгэх ажлыг улс орон даяар үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.
Анхны сургалтад  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн нийт 54 эрхлэгч, багш, ажилтан  нарыг хамруулж,сургагч багшаар бэлтгэлээ.
Тус сургалт нь жилээс жилд  өсөн нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадварыг боловсролын байгууллагын түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх агуулгыг сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх боломж бүрдлээ.
Онцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн  багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сургалтыг  орон даяар  зохион байгуулснаар  гамшгаас хамгаалах боловсролыг бүх шатны боловсролын байгууллагыг бэхжүүлэх, хүүхэд, багачуудын аюулгүй байдлын мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах юм.
Замд зогсож байсан машины араас мөргөж, нэг хүний амь хохирсон осол гарчээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та
Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
Зорчих хэсгийг чөлөөлөх,
Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг анхааруулав
УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцжээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэг 20 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ онд 289.6 мян.толгой мал хаваржих бөгөөд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 69 хоршоо шинээр байгуулагдаж, 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.
Мөн хээрийн гал түймрийг илрүүлэх камерын хяналтын системийг байгуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулах хүрээнд зохих арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулжээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцолжээ
“Цусны даралтын эсрэг аян” Монгол Улсын 21 аймагт амжилттай хэрэгжлээ
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг ХААН Банк сангийн дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран 2017 оноос хэрэгжүүлж, өнөөдөр амжилттай дууслаа.
Уг аян жил бүр тодорхой тооны аймгуудад хэрэгжсээр, өдгөө эх орноо бүтэн тойрч, давхардсан тоогоор 61 мянга гаруй иргэнийг зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулж чадлаа. Мөн энэ хугацаанд аймаг, орон нутгийн 1500 гаруй эмч мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөө жил Монгол Улсын зүүн бүсэд буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт өрнөж, хамгийн сүүлд Говьсүмбэр аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэсэн юм.
“Аян зөвхөн үзлэг оношилгоогоор хязгаарлагдсангүй, иргэдийн дунд цусны даралт ихсэлт болон түүнээс шалтгаалах бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг түгээж, иргэдийг амьдралын хэв маягаа өөрчлөхөд уриалсан чухал ач холбогдолтой юм” хэмээн Улсын III төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир дүгнэсэн.
Мөн “Энэхүү аяныг Монгол Улсын 21 аймагт амжилттай хэрэгжүүлж, бүх аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгодоо хүрч чадсан нь үнэхээр бахархалтай үр дүн байлаа” гэж ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар онцоллоо.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан нь аяныг дэмжихэд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хувийн хэвшлийн байгууллага Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтын нэг юм. Мөн нийгмийн сайн сайхны төлөө хувийн аж ахуйн нэгжүүд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг харуулсан тод жишээ боллоо.
Хэдийгээр "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" энэ хүрээд өндөрлөж буй ч ХААН Банк болон түүний хамтрагч байгууллагууд иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө цаашид ч шинэ санаачилгууд гарган тууштай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байна.
Тус аяныг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ, мөн 21 аймгийн эмнэлгийн байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Чойр-Сайншанд чиглэлийн 449-450 дахь километрт зам эвдэрчээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 2024 оны долоодугаар сарын 24 ны өдрийн 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна.
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд үүнээс 14:57 цагийн байдлаар 11-14- км-ын 3 байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.
Зам хариуцагч Дорноговь АЗЗА ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээвэр хөгждийн төвөөс анхаарууллаа.
ХААН Банк эрүүл мэндийн аянуудаа энэ жил 6 аймагт хэрэгжүүлнэ
Монгол Улсын хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин түгээмэл тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа учраас ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын дундах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулж,  эрүүл мэндийн томоохон аянуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ.
Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулж, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр аяныг хамтран зохион байгуулагч талууд уламжлал ёсоор аяныхаа нээлтийг хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил 10-р сард Баян-Өлгий, Баянхонгор аймагт  хэрэгжүүлэх бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан 7,8-р саруудад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгийг зорихоор төлөвлөөд байна. ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-тэй хамтран зохион байгуулдаг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд өнгөрсөн 13 жилийн хугацаанд аяны багийнхан Монгол орныг бүтэн 3 удаа тойрох хэмжээний зам туулж, давхардсан тоогоор 133 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ. Үүнээс 636 хорт хавдрын тохиолдол илрүүлж, 514 яаралтай мэс засал хийн, 10 мянга орчим эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан юм.
Харин “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран 2017 оноос хойш 17 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хүрээнд 900 гаруй эмч мэргэжилтнийг чадавхжуулан 41,300 гаруй хүнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Өнөө жил аян зохион байгуулах 4 аймгийг оролцуулбал “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 21 аймагт бүрэн хэрэгжүүлж дуусах юм.
ХААН Банк сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн нийт 510 төсөл, хөтөлбөрийг 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
27 суманд 307 хүн төөрч сураггүй болжээ
Дорноговь, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас дээрх аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон. Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо. Харин Дорноговь аймагт 15, Дорнод аймагт 3, Хэнтий аймагт 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутаг, Завханы баруун, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Дарвид 5.0 мм, Эрдэнэбүрэнд 4.2 мм, Мянгад, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уулд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.6 мм цас, нойтон цас орсон байна.
Өнөөдөр буюу 14-ний 11:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж байгаа бол салхины хурд 4-9 м/с орчим байна.
Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Машины эд ангид хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16 дугаар зөрлөгт бага оврын автобус, суудлын автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ. “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /61 настай, эрэгтэй/ машины эд ангид хавчуулагдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-г эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.