Онцлох - Говьсүмбэр аймаг

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд албан ёсоор ашиглалтад орж, Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал нэгэн зэрэг хаагдана.10-р сарын 19-нд, Хөххотын захиргаа болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Иргэний агаарын тээврийн групп ХХК хамтран мэдэгдэл гаргаж, Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад шилжүүлэн оруулах албан ёсны хугацааг тодорхой зарлалаа.

Мэдэгдэлд дурдсанаар, Өдгөө Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын бүх ажил бүрэн дуусаж, холбогдох шалгалт, батлан зөвшөөрлийг амжилттай давсан байна. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын өмнөх бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй, найдвартай үргэлжилж байна.

Мэдэгдэлд тодорхойлсноор, 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан Хөххотын Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал мөн энэ үеэр үйл ажиллагаагаа зогсооно.

Нисэх онгоцны буудлыг шинэ байршилд шилжүүлэн ашиглалтад оруулах нь Хөххотын иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийн чухал түүхэн үйл явдал юм. Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор бүс нутгийн нэгдсэн тээврийн тогтолцоо улам боловсронгуй болж, Өвөр Монголын төв хотын агаарын тээврийн зангилааны хүчин чадал нэмэгдэн, зорчигчдын аяллын тав тух сайжирна. Түүнчлэн Өвөр Монголын гадаад харилцаа, нээлттэй хөгжлийг өргөжүүлэх, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг урагшлуулахад шинэ эрч хүч нэмэх юм.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : inews.nmgnews.com.cn

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зоригоор баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулсан байна.

Тухайлбал 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

ЭНД ДАРЖ харна уу.

Тус системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байгаа юм байна.

Цаашид аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглах аж. Мөн зөвхөн хүрэн баавгайгаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг оруулахаар ажиллаж байна гэв.

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна

Францад сурагчдын эсэргүүцэл улс даяар өргөжиж, нийгмийн бухимдал хурцадлаа

Говьсүмбэр аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн өндөр байна
Бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол Улсад эдгээр халдвар бэлгийн идэвхтэй амьдралтай 19–34 насныхны дунд харьцангуй өндөр бүртгэгддэг бөгөөд залуучуудын мэдлэг, мэдээлэл дутмаг, бэлгэвчийн хэрэглээ тогтмол биш байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Бэлгийн замаар 30 гаруй төрлийн халдвар дамждаг гэж үздэг. Монгол Улсад тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ зэрэг халдварууд зонхилон бүртгэгддэг. Халдварын эрсдэлийг мэддэг хэрнээ “зүгээр байлгүй дээ” гэж бодон хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь халдвар авах, цаашлаад бусдад дамжуулах шалтгаан болдог. Мөн гэр бүлтэй хүмүүсийн дунд ч халдвар бүртгэгдсээр байгаа нь урьдчилан сэргийлэлт хүн бүрд хамаатай асуудал болохыг харуулж байна.

2026 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 6679 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 18.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 889 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

Нийт тохиолдлын 44.6 хувийг тэмбүү, 33.7 хувийг заг хүйтэн, 21.3 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын бараг тал хувийг тэмбүүгийн тохиолдол бүрдүүлжээ.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 256 тохиолдлоор буурсан байна. Харин 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлийн үзүүлэлтээр Говьсүмбэр аймаг 17.1, Өмнөговь аймаг 15.7, Сүхбаатар аймаг 11.3, Дорноговь болон Дорнод аймаг тус бүр 9.2, Улаанбаатар хот 11.1 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт болж байна.

Бэлгийн замаар дамжих халдварын хамгийн аюултай талуудын нэг нь зарим тохиолдолд ямар ч тодорхой шинж тэмдэг илэрдэггүй явдал юм. Халдвар авсан хүн өөрийгөө эрүүл гэж бодон явсаар өвчнийг бусдад дамжуулах, эмчилгээ хийлгэхгүй удсанаар хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Харин шинж тэмдэг илэрсэн ч эмчид хандахгүй, дур мэдэн эм хэрэглэх нь асуудлыг улам хүндрүүлдэг байна.

Түүнчлэн нэг хүн нэгэн зэрэг хоёр болон түүнээс дээш халдвар авах боломжтой. Эдгээр халдварын шинж тэмдэг төстэй байж болох тул зөвхөн гаднах шинж тэмдгээр нь ялгаж, ямар эм хэрэглэхээ шийдэх боломжгүй. Бусдын зөвлөгөө, интернэт дэх мэдээлэлд үндэслэн антибиотик дур мэдэн хэрэглэх нь халдварыг бүрэн эмчлэхгүй байх, шинж тэмдгийг түр бүдгэрүүлэх, нянгийн антибиотикт тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бэлгийн замын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгч, шаардлагатай эмчилгээг мэргэжлийн эмчийн заавраар хийлгэх нь чухал юм.

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ШИНЖИЛГЭЭГЭЭ ХУГАЦААНД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Бэлгийн замаар дамжих халдвар жирэмсэн эхээс урагт дамжих эрсдэлтэй. Гэхдээ жирэмсний хяналтад эрт хамрагдаж, шаардлагатай шинжилгээг цаг тухайд нь өгч, халдвар илэрвэл тохирсон эмчилгээ хийлгэснээр энэ эрсдэлийг бууруулах боломжтой.

2024 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд жирэмсний хяналтад шинээр 38,648 эмэгтэй хамрагджээ. Тэдгээрээс трихомониаз илрүүлэх шинжилгээнд 92.5 хувь, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 92.4 хувь, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 98.8 хувь, ХДХВ илрүүлэх шинжилгээнд 97.9 хувь нь хамрагдсан байна.

Эдгээр үзүүлэлт жирэмсний хяналтын хүрээнд халдвар илрүүлэх шинжилгээ чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна. Гэхдээ шинжилгээнд хамрагдсан байх нь дангаараа хангалтгүй бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатай.

БЗДХ-ЫН ЭМЧИЛГЭЭ ЗӨВХӨН НЭГ ХҮНЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Бэлгийн замаар дамжих халдвар илэрсэн тохиолдолд зөвхөн өөрөө эмчлүүлээд зогсохгүй бэлгийн хамтрагчаа мөн шинжилгээ, шаардлагатай эмчилгээнд хамруулах нь чухал. Эс бөгөөс нэг нь эмчлүүлсэн ч нөгөө нь халдвартай хэвээр үлдэж, дахин халдвар дамжуулах эрсдэлтэй.

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт БЗДХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллаж байгаа бөгөөд иргэд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах, шинжилгээ өгөх, шаардлагатай эмчилгээ хийлгэх боломжтой.

Бэлгийн замаар дамжих халдварын талаар ичиж, санаа зовсноос эмнэлэгт хандахгүй байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварын шинж тэмдэггүй байсан ч эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгөх, бэлгэвч тогтмол хэрэглэх, халдвар илэрвэл хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн чухал алхам юм.

https://news.mn/r/2893891/

Ш.Батбаяр: Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн экосистемийн чухал хэсэг. Үүнийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй. Гэхдээ ховор амьтан хамгаална гэдэг нэрээр хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй
Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн өөрчлөлт, цаашдын бодлогын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас тодрууллаа.

-Сүүлийн үед хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл эрс нэмэгдлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?

Хүрэн баавгай айл, суурьшлын бүсэд орж ирэх, мал барих, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах тохиолдол нэмэгдсэн. Харамсалтай нь хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ч гарлаа. Бид энэ асуудалд маш тодорхой байр суурьтай байгаа. Хүний амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт. Нөгөө талаас баавгайг бүхэлд нь буруутгаж болохгүй. Яагаад байгалийн амьдрах орчноосоо гарч, суурьшлын бүсэд орж ирээд байгааг нь судлах хэрэгтэй. Үүний цаана байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой олон асуудал бий.

-Баавгай ингэж олноор суурьшлын бүсэд орж ирж байгаа нь зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал уу?

-Энэ бол зөвхөн Монголд үүсээд байгаа асуудал биш. Япон, ОХУ, Канад, АНУ зэрэг баавгай тархсан улс орнуудад хүн, зэрлэг амьтны зөрчил нэлээд анхаарал татсан асуудал болж байна. Тухайлбал, Японд баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд гарсан. ОХУ-ын зарим бүс нутагт ч мөн адил асуудал үүсэж байна. Эдгээр улсын туршлагаас харахад баавгайтай холбоотой асуудлыг зөвхөн агнах, устгах замаар шийдэх боломжгүй. Амьдрах орчныг нь хамгаалах, идэш тэжээлийн нөхцөлийг судлах, иргэдийг эрсдэлээс хамгаалах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг шуурхай ажиллах зэрэг олон арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлдэг.

-Ер нь баавгай яагаад суурьшлын бүсэд орж ирээд байна вэ? Тоо толгой нь өссөнтэй холбоотой юу?

-Заавал баавгайн тоо толгой өссөн гэсэн үг биш. Уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, ой хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол, суурьшлын бүсийн тэлэлт, уул уурхай, зам барилга байгууламж зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалан амьдрах орчин нь өөрчлөгдөж, баавгай суурьшлын бүсэд орж ирэх нөхцөл бүрддэг. Ялангуяа өвлийн ичээнд орохын өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг онцлогтой. Гэхдээ Монголд яг аль хүчин зүйл нь хэр хэмжээгээр нөлөөлж байгааг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар тогтооно.

-Яамнаас энэ нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүрэгт хүний амь нас эрсэдсэн хэргийн дараа миний бие ажлын хэсгийг ахалж, газар дээр нь ажилласан. Эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулж, дулаан мэдрэгчтэй дрон ашиглах, урхи байрлуулах зэрэг арга хэмжээ авсан.

Хүний амь насанд халдсан байж болзошгүй баавгайг аюулгүй болгож, ходоодны агууламжаас шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан. Мөн эрсдэлтэй аймаг, орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багуудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж байна.

Унтуулгын буу, тусгай зориулалтын сум, дулаан мэдрэгч төхөөрөмж, амьтан барих урхи, хамгаалах хэрэгсэл гээд цогцоор нь авч үзэж байгаа. Зөвхөн тоног төхөөрөмж өгөх биш, ашиглах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна. Боломжтой нөхцөлд баавгайг үргээх, унтуулгын буугаар нойрсуулж, аюулгүй газар шилжүүлнэ.

-Баавгайтай холбоотой арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, улсын нөөцөөс шаардлагатай хөрөнгийг гаргахаар болсон. Тухайлбал, хүрэн баавгайг нойрсуулах зориулалтын буу, амьдаар барих урхи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эрсдэлтэй байршлуудад ажиллаж байгаа шуурхай багуудын шатахууны зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.  Ингэснээр орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багууд шаардлагатай техник хэрэгсэлтэй болж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.

-Улсын онцгой комиссоос энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Улсын онцгой комисс аравдугаар сарын 9-нд хуралдаж, холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулах, орон нутгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баавгай айлын хотонд орж ирээд хүн рүү дайрч байхад хэнээс зөвшөөрөл авах вэ, ямар байгууллага шийдвэр гаргах вэ гээд цаг алдаж болохгүй. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Амьтны тухай хуулийн дагуу суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгох эрхийг орон нутгийн байгууллагуудад олгоод байна.

Мөн иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан үед хуульд заасан нөхцөлийн хүрээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах эрхтэй. Ийм нөхцөлд заавал төрийн байгууллагын шийдвэр хүлээх шаардлагагүй.

-Энэ хүрээнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн гэсэн. Яг ямар зохицуулалтыг өөрчлөх гэж байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу манай яамнаас дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Тодруулбал, Амьтны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал юм. Хамгийн гол нь иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, хотонд байгаа мал сүргээ хамгаалах зайлшгүй нөхцөлийг тодорхой болгох асуудал.

Энгийн жишээ хэлье. Айлын хотонд баавгай орж ирээд хүн рүү дайрлаа гэж бодъё. Тухайн иргэн өөрийнхөө, гэр бүлийнхээ амь насыг хамгаалах зайлшгүй нөхцөлд арга хэмжээ авсан байхад дараа нь амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр нэхэмжлэх асуудал үүсэж болохгүй. Тиймээс хуульд заасан хамгаалах нөхцөлийг хангасан иргэнд нөхөн төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, хохирол тооцсон ажлын зардал ногдуулахгүй байх санал тусгасан. Нэн ховор, ховор амьтны хувьд энэ зохицуулалтыг зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд хэрэглэхээр санал боловсруулсан. Гэхдээ эдгээр нь одоогоор хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал. Хууль батлагдсанаар холбогдох шинэ зохицуулалт хэрэгжинэ.

-Ингэснээр ховор амьтдыг агнах боломжийг нэмэгдүүлж байгаа юм биш үү?

Энэ асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Бид баавгайгаа хамгаална. Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн экосистемийн чухал хэсэг. Үүнийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй. Гэхдээ ховор амьтан хамгаална гэдэг нэрээр хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй. Бид баавгай бүрийг агнах тухай яриагүй. Хүн, малд аюул учруулаагүй амьтныг дур мэдэн агнах эрх хэнд ч байхгүй. Мэргэжлийн байгууллага нөхцөл байдлыг үнэлж, боломжтой бол үргээх, нойрсуулах, шилжүүлэх арга хэмжээ авна. Харин хүний амь насанд шууд аюул учирсан үед шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн боломж тодорхой байх ёстой. Тухайн амьтны амьдрах орчин, идэш тэжээл, үржил, тоо толгой, тархацыг хамгаалах цогц бодлого байх ёстой.

-Монгол Улсад өнөөдөр хэдэн хүрэн баавгай байгаа вэ? Сүүлийн үед тооллого хийсэн үү?

-Монгол Улсад хүрэн баавгайн тоо толгой хэд байгаа, хаана тархаж байгаа, ямар бүс нутагт шилжилт хөдөлгөөн ихэссэн, тоо толгой нь өсөж байна уу, буурч байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай. Хамгийн сүүлд 1986 онд хүрэн баавгайн тоо толгойг тогтоосон судалгаа байдаг.

Тиймээс ирэх онд хүрэн баавгайн тооллого хийхээр төлөвлөж байна. Зөвхөн хэдэн баавгай байгааг тоолоод зогсохгүй амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц, тархац, шилжилт хөдөлгөөн, хүнтэй зөрчилдөх болсон шалтгааныг судлах хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна, ган, түймэр, ой модны доройтол, суурьшлын бүсийн тэлэлт хэрхэн нөлөөлж байгааг ч судална. Энэ судалгааны үр дүнд тулгуурлаж хамгааллын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ тодорхойлно.

Ер нь хэдэн баавгайтайгаа, хаана амьдарч байгааг нь сайн мэдэхгүй байж хамгааллын бодлогоо зөв төлөвлөхөд хэцүү шүү дээ.

-Цахим орчинд баавгайтай холбоотой зураг, бичлэг их тарж байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бас анхаарах ёстой асуудал. Сүүлийн үед хиймэл оюун ухаанаар бүтээсэн баавгайн хуурамч зураг, бичлэгийг бодит мэтээр түгээх тохиолдол гарч байна.

Үүнээс болоод иргэд төөрөгдөж, мэргэжлийн байгууллагууд бодит бус мэдээллийг шалгахад цаг, хүн хүч зарцуулж байна. Бодит аюул гарсан үед нэг минут ч үнэтэй. Ийм байхад хуурамч мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

Иргэд маань баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө ойртож, хөөж, зураг авах гэж оролдохын оронд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх хэрэгтэй.

-Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой өнөөдөр л бодлого, чиглэл гаргаж байгаа гэж ойлгож болохгүй. Байгаль орчны салбарын зуу зуун байгаль хамгаалагч, мэргэжлийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш газар дээр нь буюу тусгай хамгаалалттай газар нутаг, байгальд ажиллаж, судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлдэг.

Бид хэд хэдэн чиглэлд анхаарч байна. Хамгийн түрүүнд хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шуурхай арга хэмжээг үргэлжлүүлнэ. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Орон нутгийн байгаль хамгаалагчид, холбогдох байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлэн байдал, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд иргэн ямар эрхтэй, орон нутаг ямар шийдвэр гаргах боломжтой, төрийн байгууллагууд хэрхэн уялдаатай ажиллахыг тодорхой болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн.

Ирэх онд хүрэн баавгайн тооллого хийж, амьдрах орчин, идэш тэжээл, тархац, шилжилт хөдөлгөөнийг судална. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэлд суурилсан хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.

Эцэст нь хэлэхэд яамны зүгээс зөвхөн энэ асуудал дээр хууль эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний асуудал ярих биш, салбарын хэмжээний хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. Цаашид байгаль орчны салбарт хаана эрсдэл үүсэхийг урьдчилан тооцдог, шаардлагатай үед шуурхай ажилладаг тогтолцоог чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хөхөөгийн Алтангэрэлийг томилж, салбарын сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог экспортыг дэмжих бодлогыг хүрээнд ажлаа явуулах учиртайг онцолж малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг өглөө.

Х.Алтангэрэл нь 1975 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 4, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй. Тэрээр 1993 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг, 1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг, 1998-2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрантурыг, 2009 онд Япон Улсын Обихирогийн Мал эмнэлгийн их сургуулийн докторантурыг тус тус төгссөн. 2000 онд Мал эмнэлгийн ухааны магистрын (Ms), 2009 онд Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг тус тус хамгаалжээ.

Х.Алтангэрэл нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүйгээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин - эм судлалын тэнхимд туслах багшаар, 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар, 2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр, 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажилласан юм.

Ажиллах хугацаандаа Малын зарим дотно шимэгчийн эсрэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн судалгаа, “Долгионтсон гишүүний гастропротектор, иммунотроп үйлчлэлийн судалгаа”, “Эмийн ба хорт ургамалтай танилцах” сургалтын хээрийн дадлагыг удирдан хийлгэн оюутнуудад эмийн ургамал таних, эмийн түүхий эд бэлтгэх зэрэг ажлыг гардан зохион байгуулах, Монгол оронд ургадаг мал, амьтны гадна, дотно шимэгчдийн эсрэг хэрэглэдэг эмийн ургамлууд ялангуяа дотно шимэгчдийн эсрэг нөлөөлдөг ургамлуудыг овог, төрөл зүйлээр нь ангилан тогтоож, тэдгээрээс 2-оос доошгүй зүйлийг сонгон судалж, эм бэлдмэл хийж, хонины зарим төрлийн стронгилятын үед эмчилгээнд хэрэглэж үр дүнг илрүүлэх судалгаа, өөрийн орны үхэр сүрэгт бабезиоз өвчнийг молекулын аргаар оношлох судалгаа болон малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд шаардагдах зардлыг төлөвлөх, гоц халдварт, халдварт, паразиттах өвчний мэдээ судалгааг гарган, түүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийх ажлыг үр дүнтэй тооцон хэрэгжүүлэх, өөрийн орны нутагт дэвсгэрт 2001, 2002, 2005 онд гарсан хил дамжин халдварладаг гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тэмцэх арга хэмжээг удирдан зохион байгуулах зэрэг ажлыг биечлэн гүйцэтгэж, энэ чиглэлээр мал эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, судалгааны ажил гүйцэтгэх, удирдах, судалгааны арга зүйг эзэмшүүлэх зэрэг мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, сургалтын ажлууд дээр хичээл зүтгэл гарган ажиллажээ.

Х.Алтангэрэл эрдэм шинжилгээний 15 өгүүллэг, 3 судалгааны нэг сэдэвт бүтээл туурвин, шинэ бүтээл, оновчтой саналын 1 патентийн гэрчилгээг Оюуны өмчийн газраас авсан. Үүнчлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрэм, 1 шаардлага, 2 тууврын замын чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, 67 халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх заавруудын төслүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулах, “Малын эмийн үлдэгдлийг хянах” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан, батлуулжээ.

Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс өчигдөр /04.13/ яллагдагч Д.Амарбаясгалан болон түүний өмгөөлөгч нараас яллагдагчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаанд өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Артемис II сансрын нисгэгчид түүх бүтээлээ
Хүн төрөлхтөн анх удаа Сарны алслагдсан, нууцлаг бүс болох Orientale Basin-ийг бүхэлд нь ажиглан, түүний гайхамшигт бүтэц, урьд өмнө харагдаж байгаагүй дүр төрхийг нээж чадлаа. Энэхүү түүхэн амжилтыг Artemis II багийнхны уйгагүй хүчин чармайлт, дэвшилтэт технологийн ачаар биелүүлэв.

Уг бүс нутаг нь Сарны хамгийн сайн хадгалагдан үлдсэн аварга том солирын тогоонуудын нэг бөгөөд урьд өмнө нь зөвхөн хэсэгчлэн судлагдаж байсан юм. Харин энэ удаад орчин үеийн камер, хэмжилтийн технологийн тусламжтайгаар уг бүсийн геологийн бүтэц, цагираг хэлбэрийн тогтоц, гадаргуугийн онцлогийг илүү нарийвчлан тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү шинэ мэдээлэл нь Сар хэрхэн үүсэж, хөгжсөн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхээс гадна ирээдүйн судалгаа, боломжит хүнтэй буултын төлөвлөгөөнд чухал хувь нэмэр оруулах аж.

Мэргэжилтнүүд энэ амжилтыг хүн төрөлхтний сансар судлалын дараагийн шатанд гарч буй чухал дэвшил хэмээн үнэлж байна.

Гэрэл зураг: NASA

УИХ-ын дарга үгэндээ "Парламент бол бодлогын мэтгэлцээний талбар болохоос биш, төрийн үйл ажиллагааг гацаагч байж болохгүй" гэдгийг хатуу сануулав
Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон С.Бямбацогт индэр дээрээс парламентын гишүүд болон ард түмэндээ хандаж, ирэх жилүүдийн засаглалын өнгө төрхийг тодорхойлсон чухал мэдэгдлүүдийг хийлээ. Түүний илтгэлийн гол санаануудыг тоймлон хүргэж байна.

1. Хариуцлагатай ба ёс зүйтэй парламент

УИХ-ын дарга үгэндээ "Парламент бол бодлогын мэтгэлцээний талбар болохоос биш, төрийн үйл ажиллагааг гацаагч байж болохгүй" гэдгийг хатуу сануулав.

Ёс зүйн шаардлага: Гишүүдийн ёс зүй, сахилга батыг нэгдүгээрт тавьж, хурал тасалдаг, хариуцлагагүй ханддаг гишүүдийн "толгойг илэхгүй" гэдгээ мэдэгдлээ.

Улс төрийн амлалт: Тэрбээр УИХ-ын даргын албыг дараагийн өндөр албан тушаалд хүрэх дамжлага, шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар амлав.

2. "Хүн засаглахгүй, хууль засаглана"

Монголын хууль гурав хоног гэдэг хэллэгийг халах цаг болсныг тэрбээр онцоллоо.

Хуулийн хэрэгжилт: Батлаад мартдаг биш, амьдралд хэрэгждэг хууль хэрэгтэй. Хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь баталж буй хуулийн төсөл өөрөө чанаргүй байгаатай холбоотой гэж дүгнэв.

Хүний эрх: Аливаа хуулийн төсөл хүний эрх, эрх чөлөөнд суурилсан эсэхийг нягталж байж батлах зарчим баримтална.

3. Баялаг бүтээгчид ба эдийн засгийн тусгаар тогтнол

Хувийн хэвшлээс төрд орж ирсэн хүний хувьд тэрбээр бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөө тууштай дэмжихээ илэрхийллээ.

Чөлөөт эдийн засаг: Төрийн оролцоог багасгаж, хүнд суртлын дөнгөнөөс иргэдээ чөлөөлөх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс гэж үзэж байна.

Баялгийн сан: Энэ хаврын чуулганаар монгол хүн баялгийнхаа эзэн байх эрх зүйн шинэчлэлийг хийж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээмжтэй болгох хуулийг батлахаа амлав.

4. Цаг үеийн сорилт ба хурдтай шийдэл

Дэлхий дахины геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал манай улсад нөлөөлж буйг тэрбээр дурдаад, УИХ ба Засгийн газар маш хурдтай хамтарч ажиллах шаардлагатайг санууллаа. Ялангуяа шатахууны үнэ болон махны үнийн өсөлт зэрэг иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх асуудлыг "бага дээр нь" шийдэх ёстойг онцлов.

"Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж байдгийг байнга санаж байгууштай." > — С.Бямбацогт

С.Бямбацогт даргын хэлсэн үг бүхэлдээ "Хариуцлага, Хууль засаглал, Иргэнээ түшсэн төр" гэсэн гурван тулгуурт суурилжээ. Тэрбээр ард түмний төлөөлөгчдийг үзэл бодол, нам эвслээр нь алагчлахгүй, харин зөвхөн улс орны язгуур эрх ашгийн төлөө нэгдэхийг уриаллаа